Avsnitt

  • “Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо.
    Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг.
    Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.
    Жижиг, том нийлсэн 4 тэтгэлэг авсан түүний хувьд энэ бол аз биш хичээл зүтгэл байсан гэж ам бардам хэлэх дуртай.
    Зүтгэсний эцэст түүнийгээ барьж авна гэдэг үнэхээр амттай.

  • PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо.

    Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгжүүлэх талаар энэ удаагийн зочинтойгоо ярилцсан.

  • Saknas det avsnitt?

    Klicka här för att uppdatera flödet manuellt.

  • Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуучуудын төдийгүй олон улсын мэргэжилтнүүдийн ирж ажиллаж, амьдрахыг хүсдэг Хятадын Цахиурын Хөндий болсон хот билээ. Энэ удаагийн дугаарт бид хоёр: - Яагаад Хятад улсыг сонгож суралцсан бэ?; Бусад хүмүүсийг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүлээн авах бэ?; Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?; Хэрхэн бусдын амжилтаар, тэр дундаа найз нөхдийнхөө амжилт сайн сайхнаар бахархаж, баярлаж сурах вэ?; Подкаст бүтээгчийн хувьд подкаст сонсох нь болон бүтээх нь ямар давуу талтай вэ?; Дэлхийн хүн гэж хэн бэ? Хэрхэн дэлхийн хүн болох вэ?; Яагаад жүжигчин, найруулагч болох хүсэл мөрөөдлөө орхиж худалдаа, эдийн засгийн мэргэжил сонгосон тухай болон бусад олон сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнээс гадна энэ дугаараасаа эхлэн бид ГАЛ-АСУУЛТУУДАА асууж эхэллээ!

  • Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.

  • Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл!

    Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай.

  • Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон.
    Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийг тус мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл "Оюу толгой" ХХКомпанийн Мэдээлэл Технологийн хэлтэст дадлагажигч оюутнаар ажиллах хугацаандаа машин сургалт ашиглан үр бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж дадлагажигч оюутнаас үндсэн ажилтан болох боломжийг өөртөө бүрдүүлж, туршлагатай мэргэжилтнүүдэд үнэлэгдэж яваа залуу мэргэжилтэн. Тэрээр код бичих, програмчлалын хэл судлахад өөрийн чөлөөт цагаа зарцуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг судалж дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болохоор зорин ажиллаж байна.

  • Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.

  • Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна.

    Түүний ярианаас онцлох зүйлс

    1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёлтой байдал, олон талын мэдлэгийн төвшинг нь хараад гайхаж байлаа.

    2.Хамгийн анхны хичээл шууд Перс хэл дээр орж эхэлсэн. Тэр үед багш минь Перс хэлнээс өөр хэлээр ангид ярихгүй байхыг сануулаад перс хэлний хамгийн анхны шинэ үсгийг зааж байсан цаг саяхан.

    3.Иран Улсын Тегераны их сургуульд 45 орны оюутнууд сурч байна.

    4.Перс хэлийг сурч чадахгүй уйлаад сууж байх үед буцаад эх орон уруугаа явахыг маш ихээр хүсэж байсан. Тэр үед хэрвээ би сургуулиа орхиод явах юм бол буцаж ирж чадахгүй. Зөвхөн Анхбаяр гэдэг хүний нэр биш Монгол улсын нэрийг төлөөлж ирсэн болохоор бууж өгөлгүй сургуульдаа үргэлжлүүлж сурах маш том шалтгаан байлаа.

    5.Харвардын Их Сургуулийн танилцуулсан судалгаагаар хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадаж буй хэл бол Перс хэл.

  • Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уруу залж өнөөдөр тус улсын хөдөлгөх хүч болсон тээвэрлэлтийн салбарт ажиллаж буй чадварлаг Монгол мэргэжилтэн юм.

  • А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна.
    Түүний ярианаас онцлох зүйлс
    1. 6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн.
    2. Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан.
    3. Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл.
    4. Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг.
    5. Бусдад хэрэгтэй хүн бай.
    6. Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго.
    7. Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.

  • Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм.
    Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.

  • Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно.

    Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheeten

    Энэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм.

    Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.

  • Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой.
    ☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно.
    1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ?
    2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ?
    3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?

  • Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв.

    Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.

  • Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.
    Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм.
    Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан.
    ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

  • Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ.
    Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.
    ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

  • Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт

  • Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ.
    ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

  • Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд:

    1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх
    2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага
    3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ?
    4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай
    5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх

  • Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх.
    ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?