Avsnitt
-
Энэ удаагийн дугаарын зочноор Ureca компанийн Chief Sustainability Officer Б.Онон оролцлоо. Тэрээр University of Cambridge (The Gates Scholarship), Yale University зэрэгт байгаль орчны чиглэлээр суралцаж байсан, салбартаа олон жилийн туршлагатай, ингэхдээ олон улсын байгууллага, хэвийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, төслүүдэд ч ажиллаж байсан билээ.
Ингээд тэрээр өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудалд хөгжингүй орнуудаас эхлээд Монгол улс, төр засаг, банк санхүүгийн байгууллагууд, хамгийн гол нь хувийн хэвшлүүд хэрхэн хандах хэрэгтэй талаар, гол шийдлүүд тэдэнд байгааг дурдаж, өнөөгийн бидний бодит байдалтай уялдуулан сонирхолтой яриа өрнүүлээ.
-
Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн “Zorig Foundation Alumni” подкастын 12 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт Еврохан ХХК бизнес хөгжүүлэлт, борлуулалт хариуцсан захирал, Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид (FEL) хөтөлбөрийн оролцогч Б.Хангалсайхан тусгай зочноор уригдан оролцлоо.
Энэ дугаараар Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод салбар дахь хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлага болоод хэрэглэгч бидний хүлээж буй үүрэг хариуцлагыг хөндөн сонирхолтой яриа өрнүүллээ.
-
Saknas det avsnitt?
-
Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн “Zorig Foundation Alumni” подкастын 11 дэх дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочноор Эйрий Фэлт компанийн үүсгэн байгуулагч, YLP буюу Залуу манлайлал хөтөлбөрийн төгсөгч, Global Shapers нийгэмлэгийн гишүүн Биотехнологич мэргэжилтэй М.Батмөнх уригдан оролцлоо.
Энэ дугаарт Батмөнхийн бизнесийн үйл ажиллагаа, гарааны бизнес эхлүүлэх, асуудлаас шийдэл олох, санхүүжилт татах, баг хамт олноо бүрдүүлэх талаар болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлага зэрэг залууст хэрэгцээтэй сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. Мөн YLP, YPG, Lead Mongolia гэх хөтөлбөрүүд болон эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдсанаар өөртөө бий болгож чадсан давуу тал, бодит туршлагаас хуваалцлаа.
Хөтөлбөрүүдийн талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнүүдээс авна уу.
https://www.facebook.com/YPGMongolia
https://www.globalshapers.org/hubs/ulaanbaatar-hub
https://www.facebook.com/GlobalShapers
https://www.worldlearning.org/program/leaders-advancing-democracy-lead-mongolia-program/
http://www.leadalumni.org
https://zorigsan.mn
https://airee.mn
-
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань хэсэг хугацаанд завсарласны эцэст шинэхэн дугаараараа та бүхэнд хүрч байна.
Энэ дугаарт Зориг сангийн төслийн зохицуулагч, Болгоё ТББ-ын үүсгэн байгуулагч, University of Washington -ий төгсөгч Балжинням оролцож, гадаадад сурсан туршлага, байгаль орчин, нийгмийн асуудлыг залуус аль өнцгөөс харж шийдэл хайх талаар болон төсөл санаачлан хэрэгжүүлж, санхүүжилт татах, дэмжлэг авах боломж, мөн YLP болон EFP гэх хөтөлбөрүүд, эдгээр хөтөлбөрт яагаад хамрагдах хэрэгтэй талаар өөрийн бодлоо хуваалцлаа.
Мөн Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийн бүртгэл* явагдаж байгаатай холбогдуулан уг хөтөлбөрийн 2022 оны төгсөгч, Хот төлөвлөгч мэргэжилтэй Амарзаяа маань бодит туршлагаасаа хуваалцаж, уг хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан, олж авсан зүйлс, санал шүүмж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр дуусаад төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
*Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус 2022/10/09 -ний дотор application -аа илгээхийг санаарай. Эдгээр болон бусад хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн website болон social хуудсуудаас авна уу.
Цаашид подкастын шинэ баг маань та бүхнийг хоёр 7 хоног бүр сонирхолтой зочидтой уулзуулах болно. Тиймээс подкастайгаа хамт байгаарай :)
-
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #9
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань 2021 ондоо тогтвортой, сардаа 1 дугаараар хүрч байх бөгөөд энэ удаагийн дугаарт уг хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл Б.Мөнхзул, Х.Хөхсувд, Б.Амаржаргал нар өөрсдийн багийн хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй төслүүдээ танилцууллаа.
Жил бүр 20-25 залуусыг сонгон шалгаруулж, 8 сарын хугацаанд Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх боломжийг залуучуудад олгодог ба энэ жилийн оролцогсод маань дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.
🌎 ECO-SEED - WEMP 2021 буюу Байгаль орчны салбар дахь эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах менторшип хөтөлбөр нь жендерийн эрх тэгш байдлыг тогтворжуулж, дотоодын их дээд сургууль болон коллежийн байгаль орчны чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн эмэгтэй оюутнуудын ажлын байранд шаардах ур чадварыг дээшлүүлэх, салбарын шилдэг менторуудаар дамжуулан нийгэмд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл.
🌎 RECO - Хог хаягдлын менежментийн “5R” буюу Refuse, Reduce, Reuse, Repurpose, Recycle талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэх зорилготой төсөл.
🌎 GREEN GAP - Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бизнесийн ур чадварыг сайжруулахад туслах замаар тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилготой төсөл юм.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг төсөл бүрийн Facebook хуудаснаас аваарай. Залуустаа амжилт хүсье. 🥰
🌎 ECO-SEED - https://www.facebook.com/wemp2021
🌎 RECO - https://www.facebook.com/recomn
🌎 GREEN GAP - https://www.facebook.com/GreenGAPMongoliaP.S. Цар тахлын улмаас цахимаар бичсэн дугаар учир бага зэргийн техникийн асуудал гарсанд та бүхнээс хүлцэл өчье. Дараа дараагийн дугаартаа бид улам хичээж ажиллах болно.
Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #8 | SPECIAL EPISODE
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST-ын маань гуравдугаар сарын ТУСГАЙ ДУГААР-т Улаанбаатар хотоос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай-Соёны хөтөлбөрийн менежер, уур амьсгалын өөрчлөлтийн focalpoint Д.Энхээ болон Эрдэнэт хотоос Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 4 дэх элсэлтийн төгсөгч Б.Сэрчмаа нар маань оролцож ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2021 арга хэмжээ, уг хөдөлгөөний түүх, ач холбогдол, 2010 оноос хойш Монгол Улс хэрхэн нэгдэж буй талаар болон энэ жилийн хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцлаа.______________
2021.03.27-ны өдөр 60 МИНУТЫН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЖ, ЭХ ДЭЛХИЙН ЦАГТ НЭГДЭЦГЭЭЕ!
Эх дэлхийн цаг 2021 цахим арга хэмжээ:
https://www.facebook.com/events/180133416949597
#ЭхДэлхийнДууХоолойБолцгооё
#SpeakUpForNature
Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #7
2021 оны шинэ дугаараараа уулзаж байгаадаа бид баяртай байна.
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань 2021 ондоо тогтвортой, сардаа 1 дугаараар хүрч байх бөгөөд энэ удаагийн дугаарт уг хөтөлбөрийн 2019 төгсөгч, залуу чадварлаг мэргэжилтэн, МОГ Пластик ХХК-ны менежер Г.Хонгор оролцлоо 💛
Г.Хонгор маань хөтөлбөртөө орохын тулд хэдэн удаа хүсэлт илгээсэн, багаараа хэрэгжүүлсэн "Bioterry-10,000 waste batteries campaign" болон хөтөлбөрт оролцсоноос хойш ямар эерэг өөрчлөлт гарсан, яагаад подкастын нэрийг 180 ГРАДУС гэснийг олж мэдээрэй.🥰Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #6
Оройн мэнд залуусаа!
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань #6 дахь дугаарт уг хөтөлбөрийн 2016 оны 6 дахь хөтөлбөрийн төгсөгч, судлаач Д.Доржханд оролцлоо 💛
Энэ дугаарын зочин маань хөтөлбөрөө төгсөөд хэрхэн өөрийгөө хөгжүүлж, бусдад эерэгээр нөлөөлж, хөтөлбөрийн залуусынхаа тухай ямар ямар хөгжилтэй дурсамж хуваалцсаныг хамтдаа сонсоцгооё. 🥰Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST
Улаанбаатар хотоос 1,000 км зайд орших дэлхийн энергийн төвөөс, нэмэх 32 хэмийн халуунд подкастын маань #5 дугаар хүрч байгаадаа баяртай байна. 🥰🥰🥰 Энэхүү дугаарт "Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөрт Дорноговь аймгаас хамрагдсан П.Нямцэцэг, Х.Отгонжаргал нар төгсөгч залуусаа төлөөлж, уригдан оролцлоо. 💛
Подкастын зочид маань хөтөлбөрөө төгсөөд хэрхэн өөрийгөө хөгжүүлж, бусдад эерэгээр нөлөөлж, хөтөлбөрийн залуусынхаа тухай ямар ямар хөгжилтэй дурсамж хуваалцсаныг хамтдаа сонсоцгооё! Мөн 7 дугаар сарын "CHALLENGE" юу байсан талаар подкастынхаа төгсгөлд мэдээрэй. 💡
Хүндэтгэсэн,
EFP Alumni хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST-ийн маань #4 дугаарт "Залуу манлайлал" 7 дахь хөтөлбөрийн төгсөгч Л.Пүрэвдулам маань 2009-2010 оны төгсөлтийн залуусаа төлөөлж, уригдан оролцлоо. 💛
☀️ Хөтөлбөрөө төгсөөд 10 жил болсон түүний хувьд энэ хугацаанд хэрхэн өөрийгөө хөгжлүүлж, бусдад зөвөөр нөлөөлж, хөтөлбөрийн залуусынхаа тухай ямар ямар хөгжилтэй дурсамжаа хуваалцсанг хамтдаа сонирхоцгооё!
Зочдын маань энэ сард гаргасан challenge юу байв? Подкастын маань төгсгөлд олж мэдээд, коммэнтоор хуваалцаарай.💡💡💡 Мөн Зориг сангийн
Хүндэтгэсэн,
EFP Alumni хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST-ийн маань #3 дугаарт "Залуу манлайлал" 16 дахь хөтөлбөрийн "УЛААНБААТАР МУЗЕЙ / UB MUSEUM" төслийн багийн төлөөлөл Б.Билэгт, Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар уригдан оролцлоо. 💛
Музейгээ хамгаалъя уриатайгаар нэгдсэн залуус Улаанбаатар хотын түүх дурсгалын гол үзмэрүүд бүхий Улаанбаатар музейг засварлах, түүх соёлоо залуу үед таниулах зорилгоор уг төслөө санаачлан амжилттай дуусгасан. Тэдний ямар зам туулсан талаар бүгдээрээ хамтдаа сонирхоцгооё.
Та бүхэн сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай 🥰
Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань II дахь дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. 😍🥳
Энэ удаагийн зочдоор Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн анхны төгсөгчид болох Б.Алтангэрэл, Н.Ундармаа нар уригдаж тун сонирхолтой, хөгжилтэй яриа өрнүүллээ. 💛 Сонирхуулахад Аагий ах, Ундармаа эгч 2 маань EFP Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлаар 2017-2019 онд ажиллаж байсан.
Та бүхэн сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай 🥰
Хүндэтгэсэн,
EFP хамт олон -
Подкастын эхний дугаарт Зориг сангийн гүйцэтгэх захирал М.Маралмаа, хөтөлбөрүүд хариуцсан захирал Г.Марал, хөтөлбөрийн зохицуулагч Б.Маргад нар оролцлоо.