Avsnitt
-
Аз жаргалтай болохын төлөө буюу түүнд хүрэх гэж ажиллаж амьдравал аз жаргалд хэзээ ч хүрэхгүй. Яг л давааны цаана даваа гэдэг шиг. Учир нь бид хаустай л болчихвол боллоо доо гэж бодно. Харамсалтай нь хаустай болсон ч дараагийн хаусаа бодож эхэлдэг. Харин яг одоо ажиллаж амьдарч байхдаа л аз жаргалтай байчихвал амьдрал дэндүү сайхан болох нь байна.
-
Цөөхөн хүмүүс л бүтээлч байхаар заяагдсан байдаг уу?
Бүтээлч байх нь бидний амьдралд ямар ашигтай вэ?
Зочин: ОТИС-ийн Сурган хүмүүжүүлэх зүйн багш Д.Дарьмаа
Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
-
Saknas det avsnitt?
-
Өөдрөг байх нь таниас хичээл зүтгэл, зөв хандлагыг шаардах хэдий ч эрх мэдэл, мөнгө төгрөг, илүү боломжийг шаардахгүй. Тэгсэн хирнээ эд баялаг, эрх мэдлээс илүү гайхамшгийг бүтээдэг.
Зочин: ОТИС-ийн Сэтгэл судлалын 3-р курсын оюутан Б.Түвшинбат
Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
-
Спонж шиг бай. Хатуу зүйл хэдий тэсвэртэй ч хугардаг. Тэр буцаж эвлэлээ ч хуучин хэвэндээ хэзээ ч орохгүй. Харин спонж шиг байх нь ямар ч дайралтын дараа хуучин байдалдаа амархан орно.
Зочин: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
-
Бусдад өөрийгөө зориулах сэтгэл зүй гэж юу вэ? Миний бодлоор энэ сэтгэл зүй ээж хүнд хамгийн их байдаг. Бид бие биедээ ч ийм байж чадвал хорвоо ертөнц гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Та юу гэж бодож байна вэ?
Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын 4-р курсын оюутан Л.Номин-Эрдэнэ
Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
-
Та хүнтэй суусан уу?
Тиймээ энэ асуулт зарим нэгний дургүйцлийг хүргэдэг. Энэ үнэндээ дургүйцэх асуудал мөн үү?
Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын багш Б.Анхнаран
Хөтлөгч: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
-
Бид хүүхдийг буруу зүйл хийснийг нь ойлгуулахын тулд зарим тохиолдолд шийтгэх нь зүйтэй гэж үздэг.
Хүүхдэд алганы амт үзүүлэх нь зөв үү?
Зочин: Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор (Ph.D) Х.Алтанхундага
Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
-
Аль эрт МЭӨ онд Алдарт софист Аристотель "Уурлах нь амархан ч ухаалгаар уурлах нь амаргүй" хэмээн хэлсэн байв. Уур таныг удирддаг уу? Та уураа удирддаг уу?
Зочин: Сэтгэл зүйч Ц.Пүрэвсүрэн
Хөтлөгч: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын багш Ч.Анударь -
Та идэх хүслээ захирдаг уу? Эсвэл түүнд захирагддаг уу?
Энэ нь таны сэтгэл зүйн байдалтай холбоотой юу?
Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын 4-р курсын оюутан А.Норовбадам
Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл судлалын багш Б.Анхнаран -
Хошигнох чадвар таныг амжилтад хүрэхэд туслах уу?
Хошин байдал гэдэг нь авьяас гэхээсээ илүү амьдралд шаардагдахуйц ур чадвар уу?
Зочин: МУБИС-ын Сэтгэл судлалын багш Г.Галсанжамц
Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр -
Бие хүний сэтгэл зүйн Том 5 онцлог гэж юу вэ?
Та аль хэв шинжийн хүн бэ?
Зочин: Сэтгэл судлаач Ч.Анударь
Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр -
COVID-19 той үеийн сэтгэл зүй гэж юу вэ?
Танд уг сэтгэл зүйн асуудал үүссэн үү?
Зочин: Отгонтэнгэр их сургуулийн багш, Доктор (Ph.D) Н.Хосбаяр
Хөтлөгч: Сэтгэл судлаач, Доктор (Ph.D) Б.Энхбаяр -
Өөрийнхөөрөө байх нь жинхэнэ байдал мөн үү?
Та өөрийнхөө жинхэнэ байдлаа таньдаг уу?
Зочин: Сэтгэл судлаач Б.Анхнаран
Хөтлөгч: Сэтгэл судлаач, Доктор (Ph.D) Б.Энхбаяр -
Уулзах төдийд л харилцагчдаа сайн сайхан, ер бусын мэдрэмж төрүүлэх бие хүний онцлогийн тухай
Та харизматик байж болох уу
Танд аль хэв шинжийн харизм илүү илэрдэг вэ?
Зочин: Сэтгэл зүйч, Доктор (Ph.D) Б.Энхбаяр
Хөтлөгч: Сэтгэл зүйч Ч.Анударь