Avsnitt
-
Мег Жэйгийн "The Defining Decade" нь таны хорин нас яагаад таны ирээдүйг тодорхойлдог чухал жилүүд болохыг судлан тэмдэглсэн ном юм. Энэхүү "шийдвэрлэх" цаг хугацаанд ажил, хайр болон хувь хүний хөгжилд анхаарал өгөх маш чухал юм. Амьдралаа хариуцаж, утга учиртай ирээдүйн үндэс суурийг эртхэн тавих нь яагаад чухал болохыг онцолсон шинжлэх ухаан, бодит амьдралын түүхүүдийг ярилцсан дугаарыг маань хүлээн авна уу.
-
Утга учиртай, урт удаан хугацааны харилцааг бий болгох шинжлэх ухаан дээр үндэслэсэн Логан Уригийн "Хэрхэн ганцаараа үхэхгүй байх вэ" номын шинэлэг ойлголтуудын талаар ярилцлаа. Орчин үеийн болзооны нарийн төвөгтэй байдлыг илүү үр дүнтэй аргаар шийдвэрлэх ба түүнд туслах гол зарчмуудыг задалсан ярилцсан дугаарын хүлээн авна уу.
-
Saknas det avsnitt?
-
Морган Хаусл-ын "Мөнгөний сэтгэл зүй" нь хүмүүс ба мөнгөний хоорондын нарийн төвөгтэй харилцааг судалж, санхүүгийн амжилт нь мэдлэг гэхээсээ илүү зан үйлийн тухай гэдгийг онцлон тэмдэглэн ном юм. Сонирхолтой түүх, ойлголтоор дамжуулан тэрээр сэтгэл хөдлөл, өрөөсгөл ойлголт, хувь хүний туршлага нь санхүүгийн шийдвэрийг хэрхэн бүрдүүлдэг болохыг онцлон тэмдэглэсэн номын талаар ярилцсан дугаарын хүлээн авна уу.
-
"Ад үзэгдэх зориг" номын хоёрдугаар хэсэгт хувь хүний нийгэмд оруулсан хувь нэмрийг онцолж, өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөх, болон бусдын хүлээлт, шүүлтээс өөрийгөө хэрхэн чөлөөлөх талаар ярилцсан дугаарыг маань хүлээн авна уу.
-
🎙️Манай 🧈ButterPodcast-ийн анхны дугаар бэлэн боллоо.
Энэхүү дугаарт Энди Жини бид хоёр Jessica Rose Williams ийн бичсэн «Enough» гэдэг номын талаар ярьсан.
Саяхан энэ номыг Positive Mongolians -ийн Дөлгөөнөө эгч маань албан ёсны эрхээр орчуулан «Өвөрмөц» нэрээр гаргасан билээ.
Биднийг дэмжээрэй. 🥜🫐
|
Манай youtube суваг: https://youtu.be/Jyo5FnPNHZY?feature=shared
-
Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх гэсэн хүсэл шаардлагаа хангахын төлөө бусдад ад үзэгдчих вий хэмээн бүлтгэнэж явах шиг эрх чөлөөгүй амьдрал гэж үгүй."Ад үзэгдэх зориг" ХХ зууны эхээр сэтгэл судлалын эцэг гэгдэх Фройд, Юнг нартай эн зэрэгцэн гарч ирсэн сэтгэл судлаач Алфред Адлерын онол философийг энгийн харилцан яриа хэлбэрээр тайлбарлан өгүүлсэн номын талаар ярилцсан дугаарын эхний хэсгийг хүлээн авна уу.I Was An MIT Educated Neurosurgeon Now I'm Unemployed And Alone In The Mountains How Did I Get Here?:https://www.youtube.com/watch?v=25LUF8GmbFUNandin's ig:https://www.instagram.com/nana_hotaru/
-
"Хоол идээрэй. Хэт их биш. Ихэнхдээ ургамал." Орчин үеийн хоолны дэглэм нь уламжлалт хоолны дэглэмээс хэрхэн холдсон, бодит, боловсруулаагүй хоол хүнсээ дахин идэх нь яагаад чухал болохын талаар өгүүлсэн Micheal Pollen-ы "In Defense of Food: An Eater's Manifesto" номын талаар ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
-
"Хоол идээрэй. Хэт их биш. Ихэнхдээ ургамал." Орчин үеийн хоолны дэглэм нь уламжлалт хоолны дэглэмээс хэрхэн холдсон, бодит, боловсруулаагүй хоол хүнсээ дахин идэх нь яагаад чухал болохын талаар өгүүлсэн Micheal Pollen-ы "In Defense of Food: An Eater's Manifesto" номын талаар ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
-
Баярлах аль эсвэл айх үедээ бид өөрсдөө ч мэдэлгүй ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэг нь ямар учиртай вэ? Эмоци хэрхэн үүсдэг, EQ бидний ирээдүйн амжилтад IQ-тай адил чухал үүрэгтэй талаар өгүүлсэн Daniel Goleman-ы Emotional Intelligence номын талаар ярилцсан дугаарын эхний хэсгийг хүлээн авна уу.
-
Нийгэм-соёлын асуудал, хүйсийн тэгш бус байдлын талаар бичигдсэн 'Жү Нам Жу'-гийн '1982 оны Ким Жи Ён' номыг энэхүү дугаар дээр ярилцлаа.
Эцгийн эрхт ёс ноёлсон нийгэмд айлын хоёр дахь охин болон мэндэлсэн Ким Жи Ён-ы нас бие хүртэлх хугацаа, орчин үеийн гэгдэх 2010-аас хойших цаг үед өнгөрөөсөн хүний эхнэр, хүүхдийн ээж байсан цаг мөчөөр бид бүхэн аялна. -
Хоёрхон минутын дотор сайн хүн болох боломжтой юу?
Хэрхэн муу зуршлыг сайн дадал болгох, түүний ашиг тусын талаар өгүүлсэн "Энгийн дадал" номыг дэлгэрэнгүй ярилцлаа.