Avsnitt
-
Голч оноо тийм сайн биш байлаа ч, хэлний оноо сүртэй өндөр биш байсан ч гэлээ Италийн их дээд сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй, дээрээс нь нэмээд амжиргааны зардлыг нь мөн олгодог тэтгэлэг байдаг тухай бид хоёр лав өнөөдрийг хүртэл мэдээгүй явжээ. Магадгүй яг өөрийгөө олох аялалд болон гадаадад суралцах хүсэлд автсан яваа бол тун хэрэгтэй мэдээллийг Харанхуй Өрөөнд өнөөдөр ярилцлаа. Италид дурласаан! Enjoy!
-
Харанхуй Өрөө Подкастын цоо шинэ дугаар та нарт минь хүрч байна. Удаан хугацааны дараа эргэн ирж байгаа учраас, сонирхолтой, Монголчууд цөөхөн байдаг улсаас зочин урьж оруулах зорилгодоо хүрч Бүгд Найрамдах Кипр улсад амьдарч буй зочин залуутайгаа хамт бид 3 Харанхуй өрөөндөө сууж байна. Мэдсэн сурсан бүхэн хэзээ ч илүүддэггүй тухай сонин түүхийг та нартаа хүргэе. Enjoy!
-
Saknas det avsnitt?
-
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!
-
22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа. Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!
-
Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!
-
Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!
-
Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын өндөр хувийг эзэлдэг орны нэг бол БНСУ. Солонгост Монголчууд зөвхөн хар ажил хийж, хараар амьдардаг гэсэн ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа ч тэдний хоёрдугаар үе буюу үр хүүхдүүд нь өнөөдөр юу ярьж байгааг та бүхэн энэ удаагийн Харанхуй өрөөнөөс сонсоод, дүгнэлт тань өөрчлөгдөх байх. Kpop-оороо аль хэдийн дэлхийн нийтийг донсолгоод буй Солонгосын хөгжмийн ертөнцөд бид од болон гялялзах боломжтой юу? Enjoy!
-
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт л хамрагдчихвал жаргаад дээшээ хараад хэвтчих юм байна гэсэн ойлголттой бол энэ дугаарыг сонсоод бодол тань өөрчлөгдөх байх. Тэтгэлэг хүрэхгүй, цар тахлын үед харих боломжгүй, ажил олдохгүй нөхцөлд шөнийн ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн хос хоёр бүсгүйн тухай та энэ удаагийн дугаараас сонсох болно. Зорилгодоо хүрэхийн тулд хүн ямар замыг туулдаг вэ? Enjoy!
-
Даваа гараг бүрт уламжлал ёсоор эхэлдэг долоо хоног маань энэ удаад лхагва гарагт эхэлж байгаа нь шалтгаантай байлаа. Та нараасаа хүлцэл өчихийн ялдамд, биднийг хүлээж байсан, хүлээсээр байгаа сонсогч нартаа гүнээ талархаж байна. Долоо хоногоо хамтдаа эхлүүлцгээе!
-
Бохь, тамхи ширхэглэж зардаг айлын охин хэрхэн өөртөө боломж үүсгэж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн тухай өнөөдрийн дугаарт яригдах болно. Зарлагдсан тэтгэлэгт хамрагдах биш өөртөө хэрхэн тэтгэлэг бий болгож чадсан түүхийг сонсоод магадгүй танд бас нэгэн мотивац өгөхийг үгүйсгэхгүй юм. Enjoy!
-
Бидний мэддэг, бас мэддэггүй БНХАУ-ын тухай энэ удаагийн дугаарт бид зочинтойгоо ярилцлаа. Тэрээр 13 настайдаа анх урд хөршийг зориод, ганцаараа яаж хөглөж байсан тухайгаа ний нуугүй ярьсан байгаа. Шинэ даваа гарагтаа тавтай морил. Enjoy!
-
Мэдээлэл, зөвлөгөө авах хүнээ яг зөв сонгож, нягталж байхгүй бол боломжоо хэрхэн алдаж болох тухай энэ удаагийн дугаарт яригдах болно. Нэг биш, хоёр удаа монгол руугаа буцсан ч яагаад эргээд л гадагшаа гарах бодол төрсөн тухай зочин хос маань илэн далангүй ярилаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Жижигхэн биетэй болж төрснөөсөө болж эх орондоо хүссэнээрээ амьдрах эрхгүй болсон бүсгүй энэ удаагийн Харанхуй Өрөөнд зочноор оролцлоо. Тэрээр өдгөө Испанийн Сан Себастианд хэрхэн аж төрж байгаа тухай бидний ярианаас дэлгэрэнгүй сонсоорой. Enjoy!
-
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсоор амьдрах эрхгүй боловч амьдарч байгаа маш олон монголчуудын нэг эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний зочноор уригдан оролцлоо. Google дээрээс ч хайгаад олохгүй зарим мэдээлэл манай подкастад яригддаг учраас бид өөрсдийгөө Харанхуй өрөөнд гэрэл асаасаар гэж ярих дуртай болоод байгаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Шинэ долоо хоногийн мэнд! Харанхуй өрөөний энэ удаагийн дугаарт Израил улсад ажиллаж амьдардаг монгол бүсгүй оролцлоо. Бид гурав маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шимтэн сонсоорой! Enjoy!
-
Тэтгэлэг авчихлаа гэж гэрийнхэндээ хэлээд зугатах шахам гадагшаа явсан эмэгтэй энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо. Түүний туулж ирсэн амьдралын зам их сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрэн байжээ. Харанхуй Өрөө Подкастын шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Энэ удаагийн дугаарыг гадаад улсад суралцангаа ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуустаа зориулж бэлтгэлээ. Мөн тэдний гэр бүлийнхэн сонсоод үр хүүхдэдээ тулгардаг асуудлын захаас бага ч болтугай мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь шийдлийг нь ч мөн бид ярилцсан байгаа. Тэгэхээр шинэ дугаараа таалан болгооно уу. Enjoy!
-
Эх орондоо олны танил байж, тайзан дээр амьдрал нь өрнөж явсан хүмүүс гадны оронд очоод чимээгүйхэн амьдарч байгаа жишээ бид хэд хэдийг мэднэ. Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин харин чимээгүй өнгөрөх амьдралыг сонгоогүй өгөөд, бодит байдлаа нууж хаалгүй ярьж эхэлснээрээ өөр талаараа олонд танигдаад байгаа дуучин бүсгүй байгаа. Түүний амьдралыг харах өнцөг яаж өөрчлөгдсөн тухай энэ дугаараас сонсоорой. Enjoy!
- Visa fler