Avsnitt
-
Египет улс болон Фараон хэдийгээр агуу сүр жавхлантай байсан ч Бурхан тэднийг гэм нүглийнх нь улмаас шүүж тэр цагаас хойш Египет одоог хүртэл анхны үе шигээ дэлхийд тэргүүлэх улс болж чадаагүй. Энэ түүхээс бид сургамж авч Бурханы өмнө дуулгавартай даруу байхыг хичээх ёстой. Бурхан энэ дэлхийг ч бас цаг нь ирэхэд шударгаар шүүж, гэм буруутныг шийтгэх болно. Харин тэр цаг хүртэл бид итгэлээрээ бат зогсож, Бурханд дуулгавартай амьдрах учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Египет хэдийгээр хүчирхэг гүрэн байсан боловч тэдний үй олон хиймэл шүтээнүүд болон аймшигтай гэм нүглүүдийнх нь улмаас Бурхан тэднийг шүүсэн байна. Бурхан гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй. Түүний шүүлт гарцаагүй. Итгэгчид бид энэ үнэнийг санахдаа өөрсдийнхөө гэм нүглүүдээс эргэн гэмшиж, Бурханы үгээс зуурч амьдрах хэрэгтэй. Учир нь Египетийн дээр шүүлтийг тунхагласан Бурханы үг бүрэн биелэлээ олсон шиг бидэнд өгсөн Түүний амлалтууд ч бас гарцаагүй биелэлээ олох болно.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Saknas det avsnitt?
-
Тир хэдийгээр агуу цэцэглэн хөгжиж байсан хот байсан боловч Бурханы эсрэг гэм нүглээр дүүрэн байсныхаа төлөө Бурханаар шийтгэгдсэн. Бурхан Тир Сидон хэмээх хоёр ихэр хотын Тирийг нь бүрмөсөн сүйрнэ гэж айлдсан ч Сидоныг үлдэх болно гэж айлдсанчлан өнөөдөр Тир хот устаж, Сидон хот үлдсэн байна. Энэ бүхэн нь Бурханы өмнө гэм нүгэл шийтгэлгүй үлдэхгүй гэдгийг батлаад зогсохгүй Бурханы үг гарцаагүй биелэх болно гэсэн баталгаа болж байна. Эсрэгээрээ Бурхан Израильчуудын гэм нүглийг шийтгэсэн ч тэднийг бүрмөсөн орхиогүй. Үүний нэгэн адил Бурхан Өөрийнхөө ард түмнийг хэзээ ч бүрмөсөн орхихгүй. Тиймээс бид урам зоригтой, баяр хөөртэй амьдрах ёстой.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан Езекиелээр дамжуулаад зөвхөн дуулгаваргүй Израилийн эсрэг төдийгүй түүний эргэн тойронд байсан үндэстнүүдийн эсрэг шүүлтийг тунхагласан. Бурхан гэм нүглийг, хорон мууг шийтгэлгүй өнгөрөөхгүй. Нэгэн цаг үед зэрэг эш үзүүлж байсан Иеремиа Езекиел 2 бол Бурханы зүрх сэтгэлийн цогц илэрхийлэл юм. Бурхан нэг талаасаа дуулгаваргүй хүмүүсийг шүүхдээ Иеремиа мэт уйлан гашуудаж байдаг боловч нөгөө талаасаа Езекиел мэт хатуу чанд байдаг. Тиймээс итгэгчид бид Бурханы өмнө дуулгавартай даруу байж Бурханаа эмээн хүндэлж амьдрах учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд уг нь Бурханы алдрын төлөө бүтээгдсэн байсан боловч Бурханыхаа эсрэг тэрсэлснээрээ өөрсдийнхөө дээр Бурханы аймшигтай шүүлтийг дуудсан. Тэд өөрсдийгөө Бурханы ард түмэн учраас яаж ч амьдарсан болно гэж эндүүрсэн. Өнөөдөр итгэгч бид нар ч бас тэгж эндүүрэлгүйгээр Бурханы өмнө өөрсдийнхөө амьдралыг үргэлж шалгаж, Бурханы өмнө тааламжгүй зүйлсийг амьдралаасаа зайлуулж байх ёстой. Эс тэгвэл бид авралаа алдахгүй ч шагналаа, итгэлийн амьдрал дахь гэрчлэлээ алдах болно.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд хуурамч эш үзүүлэгчдийн үгэнд итгэж өөрсдийнхөө хорон муу замуудаас эргэхийг хүсээгүй учраас Бурхан тэдний дээр шийтгэлээ буулгасан. Итгэгчид бид Бурханы үнэнд анхаарлаах андуулж элдэв худал хуурмаг мэдээнд автахгүй байх нь чухал юм. Иерусалимын тэр бүх гэм нүглийн төлөө тэрхүү сүнслэг цоорхойд зогсон хэрмийг барих хүн олдоогүй учраас Бурхан тэднийг шүүсэн. Харин Есүс Христ хүмүүс болон Бурханы хооронд үүссэн байсан ан цав, тэрхүү цоорхойд зогсон эвлэрүүллийг үйлдсэн учраас бид Бурхан дээр ирэх боломжтой болсон. Тиймээс бид өдөр бүр Есүс Христэд талархаж амьдрах учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан хэдийгээр гэм нүглийнх нь улмаас Израилийг хатуу шийтгэсэн боловч эцсийн мөч хүртэл тэднийг Өөр лүү нь эргэхийг хүлээсээр байсан. Бурхан хэдийгээр гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй боловч мөн уурлахдаа удаан, биднийг үргэлж уучилж хүлээж авахад бэлэн байдаг Нэгэн. Бурхан Израильчуудыг шүүж шийтгэх үедээ баярлаагүй харин тэдний өмнөөс харуусан гашуудаж байсан. Бурхан хэнийг ч сүйрээсэй, үхэлд хүрээсэй гэж хүсдэггүй. Бурхан Израильчуудыг шүүсэн боловч тэднийг дахин сэргээх болно гэдгээ мөн амласан байна.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд дайснаасаа аврагдахын тулд Бурханд найдах биш Египетэд найдаж байснаасаа болоод сүйрсэн. Үүний нэгэн адил бид ч бас зовлон бэрхшээл дунд хэн нэгэн хүнд биш Бурханд итгэж найдах нь чухал юм. Гэмийн төлөөс нь үхэл юм. Бид бүгд гэм нүглийнхээ төлөө үхэх ёстой байсан боловч Есүс Христийн цусаар дамжуулан авралыг авсан. Бид итгэлийн амьдралдаа өдөр бүр Бурханаас зуурч, Бурханы хүслийн дагуу амьдрахыг хичээх учиртай. Учир нь хүмүүс бид өөрсдийнхөө үйлсийн дагуу шүүгдэх тэр цаг бий.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Итгэгчид бид гаднаа шашинлаг дүртэй боловч зүрхэндээ гэм нүгэл, хиймэл шүтээнүүдийг хайрладаг 2 нүүртэй байдлаас болгоомжлох ёстой. Итгэгч бидний хувьд Ариун Сүнсний үр жимсээр дүүрэн амьдрах учиртай. Энэ бол бидний гол зорилго юм. Бурхан биднийг гологдож хаягдсан хүүхэд мэт гэм нүгэлтэйгээ хутгалдан байхад үрчлэн авч, Өөрийнхөө хүүхдүүд болгоод бидний гэм нүглийг цагаатгаж, бидэнд зөвтгөлийг өгсөн. Бид энэ л итгэлээрээ тууштай бөгөөд зоригтой амьдрах ёстой.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд Бурханаасаа холдсоноос болоод Бурханы шийтгэлийг хүлээж авсан энэ гашуун түүхээс бид сургамж авч Эзэн Бурханаасаа зуурч, Бурханыхаа хүслийн дагуу амьдрах учиртай юм. Хуурамч эш үзүүлэгчид Израильчуудыг төөрөгдүүлж байсан шиг одоо ч гаж буруу урсгалууд хүмүүсийг төөрөгдүүлж тэдний амийг авласаар байна. Гэхдээ тэд шийтгэлгүй өнгөрөхгүй. Итгэгч бид бүгд гаж буруу урсгалын эсрэг тууштай зогсох ёстой.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд өөрсдийнх нь дээр буусан шийтгэлийн улмаас Бурхан руугаа эргэхийн оронд хиймэл шүтээн рүү хандаж байсан учраас тэд илүү хүнд шийтгэлийг хүртэх ёстой болсон. Итгэгч бид ч бас өөрсдийн амьдралд тохиолдож буй асуудлын улмаас Бурханаасаа холдох биш харин Бурхан руугаа улам илүү ойртох учиртай юм. Бурхан зовлон бэрхшээл, бузар муугийн дунд ч Өөрт нь үнэнчээр үлдсэн үлдэгсдийг авран хамгаалж сэргээн босгодог.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд өөрсдийнх нь дээр ирсэн зовлон бэрхшээлийн улмаас Бурхан руугаа эргэхийн оронд тэд хиймэл шүтээнүүд рүү эргэснээрээ өөрсдийнх нь дээр буух шүүлтийг гарцаагүй болгосон. Израильчууд өөрсдөө Бурханыг орхисон учраас Бурханы алдар тэдний орхисон Итгэгч бид ч бас үүнээс сургамж авч итгэлийн амьдралдаа тууштай байж, аливаа зовлон бэрхшээлийн дунд Бурханаасаа холдох биш харин Бурхандаа улам илүү ойртох учиртай. Бид итгэмжтэй үлдэгсэд мэт тууштай байх үед Бурхан биднийг аюул заналаас авран хамгаалдаг.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд Бурханаасаа холдож, хиймэл шүтээнүүдтэй холбогдон, алт мөнгөн эд баялагт найдаж байснаасаа болоод Бурханы шүүлтийг амссан. Израильчууд өөрсдийгөө Бурханы ард түмэн гэж байсан ч тэдний амьдрал харь үндэстнүүдийнхээс ч дор байсан. Үүний нэгэн адил итгэгч бид 2 нүүртэй амьдралаас зайлсхийх ёстой. Энэ дэлхийн хүмүүсийн хүсэж тэмүүлдэг тэр зүйлс Бурханы шийтгэл буух цагт тэднийг аварч чадахгүй гэдгийг бид ойлгож Бурханы хүслийн дагуу амьдрах нь чухал.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан бол ариун Бурхан бөгөөд шударга Шүүгч юм. Тиймээс ямар ч гэм нүглийг Тэр шийтгэлгүй орхихгүй. Тиймээс бид Бурханы шүүлт эргэлт буцалтгүйгээр буухаас өмнө Бурхан уруу эргэж, эргэн тойрондоо байгаа ёс бус амьралаар амьдарч байгаа хүмүүст анхааруулан сануулах учиртай. Бурхан Өөрт нь итгэмжтэйгээр үлдэгсдийг Өөрөө авран хамгаалдаг.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Израильчууд хуурамч эш үзүүлэгчдийн үгэнд автаж Бурханы үгийг үл тоож байснаасаа болоод Бурханы сэрэмжлүүлэг анхааруулгыг үл тоон аймшигтай шийтгэлийг амссан. Өнөөдөр итгэгч бид Бурханы үгийг үл тоож, Бурханы үгийг үл хайхран амьдарч байгаа нь бидэнд байгаа маш том алдаа дутагдал юм. Бид Иерусалимын сүйрэл болон Израильчуудын дээр буусан шийтгэлээс сургамж авч Бурханы өмнө өөрсдийгөө даруу болгон амьдрах учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан Өөрөө биднийг ямар нэгэн үйлчлэл, ажилд дуудсан бол тэрхүү ажлыг гүйцэтгэх хүчийг Бурхан Өөрөө бидэнд өгдөг. Тиймээс бид Бурханы алдрын төлөө ямар нэгэн онцгой үйлчлэлийг хийхээсээ өмнө тэрхүү үйлчлэлд үнэхээр дуудагдсан эсэхээ мэдэх нь хамгийн чухал юм. Бурхан Езекиелийг Израилийн сүнслэг харуулаар томилсон шиг пастор ахлагч нар ч бас чуулганыхаа сүнслэг харуулууд байдаг. Тэд чуулганыг сүнслэг аюулаас сэрэмжлүүлж сонор сэрэмжтэйгээр үйлчилдэг байх учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурханы суу алдар нь хэмжээлшгүй агуу бөгөөд Бурхан Өөрөө гайхамшигтай ариун учраас бид Бурханы оршихуйн өмнө өөрсдийгөө даруу болгох хэрэгтэй. Бид гэм нүглийнхээ улмаас Бурханы оршихуйд зогсох боломжгүй байсан боловч Есүс Христийн урсгасан цусны гавъяагаар бид Бурханы оршихуйд зогсох боломжтой болсон.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурханы алдар нь хэмжээлшгүй агуу бөгөөд Түүний оршихуй нь хүмүүс бидний хувьд хүршгүй өндөрт юм. Бурхан бидэнд Өөрийн алдрыг Өөрөө илчилж өгөхөөс нааш бид тэрхүү алдрыг харах ямар ч боломжгүй байдаг.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан өмнө нь дэлхий ертөнцийг усан галваар шүүж байсанчлан хожим нь цаг нь ирэхэд энэ дэлхий ертөнцийг галаар шүүх болно. Тэр цагт энэ дэлхий ертөнц улиран одож харин Бурхан итгэгчдэд цоо шинэ дэлхий ертөнцийг өгөх болно. Энэ шинэ ертөнцийг зөвхөн Есүс Христэд итгэж зөвт байдлыг хүлээн авсан хүмүүс л өвлөн авах болно. Тиймээс бид гарцаагүй ирэх шүүлтийн өмнө дэлхий даяар Бурханы сайнмэдээг тунхаглах ёстой. Итгэгчид бид Есүс Христийг таньж мэдэх мэдлэг дотор улам бүр өсөх ёстой. Тэгж байж бид гаж буруу урсгалын давалгааг сөрөн зогсоод зогсохгүй Есүс Христийн сайнмэдээг дэлхий даяар тунхаглан тарааж чадна.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message -
Бурхан хожим нь энэ дэлхий ертөнцийг шударгаар шүүх болно. Үүний баталгаа нь Бурханы өмнө нь дэлхий дээр буулгаж байсан шүүлт юм. Өмнө нь Бурхан энэ дэлхийг усан галваар шүүсэн бол хожим нь Бурхан галаар шүүх болно. Харин өнөөдөр тэрхүү шүүлт хараахан ирээгүй байгаа нь хүн төрөлхтөнд хандсан Бурханы өршөөл нигүүлсэл юм. Тэр цагийг хүртэл итгэгч бид нар улам бүр шаргуугаар Бурханы үгийг дамжуулах учиртай.
--- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message - Visa fler