Avsnitt

  • Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм бол гэх бодол мөн энэ талаар ч зочин маань маш сайхан бодит туршлагыг хуваалцлаа даа гэх бодол, догдлол өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хүний нутагт ажиллаж амьдрах, өөрийн мэргэжилдээ эзэн байх, мөрөөдлөө бодит болгох төлөвлөгөөг даган өдгөө Хүнсний тээврийн үйлчилгээг үзүүлдэг АНУ-дахь компанийг үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй Г.Арсланг урин Хүнсний Технологийн Инженер ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн тухай нь сонсогч нарынхаа сонорт хүргэхэд бэлэн боллоо.

    "GOLDEN WHEEL TRANSPORT INC" – Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх захирал  Г.Арслан

  • Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах боломж төдийлөн гардаггүй харин өөрийн дуртай зүйлээ хийж гялалзаж яваа төдийгүй өнөөгийн нийгэмд хүн бүрийн өдөр тутам бүр цаг минут бүрт шагайдаг Фэйсбүүк, Инстаграммтай холбоотой Соушл медиа менежерээр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй ярьсан ярилцлага маань ийнхүү таны сонорт хүрч байна. Шүүмжит сэтгэлгээний бодит жишээг өөрийн бүтээлээр дамжуулан хүргэдэг, аймгуудын онцлог болон бэлчээрийн мал аж ахуйн талаар маш сонирхолтой бүтээлийг толилуулж байсан бүтээлч мэргэжилтэн маань бяцхаан типүүд өгсөн бөгөөд үүнд: Японд сурах бол юуг анхаарах, CV-гээ бичих бол улиг болсон ижил хэв маягийг сонгох уу? Эсвэл арай бүтээлчээр харуулах уу гэх мэт зөвлөмжүүд энэ дугаарт багтсан болно.

    IOTA MEDIA- Social Media Manager, А.Даваажаргал

  • Saknas det avsnitt?

    Klicka här för att uppdatera flödet manuellt.

  • Стивен Спилбергийн найруулсан кинонуудыг та үзсэн бол энд дурдах “Индиана Жонс” болон “Оддын дайн” гэсэн киног үзсэн биз ээ. Адал явдал хайн шинэ нээлтүүдийг хийдэг сонирхолтой киноны гол дүр Индиана Жонс гэгч ямар мэргэжилтэй илүү ойр дүр байв гэвэл мэдээж Археологич мэргэжил юм. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Дэлхийд эх орныг маань таниулж бас сурталчилж буй салбар бол яах аргагүй Археологийн салбар билээ. Энэ мэргэжлийн эзэн байж тууштай хөдөлмөрлөж МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшинтэй хуучилсан яриаг хүргэхэд бэлэн болов.

    МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшин

  • Өөрийгөө олсон уу? гэдэг асуултаар өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Магадгүй энэ асуултыг хаа нэгтээ та сонссон биз ээ тэгвэл манай өнөөдрийн зочин маань Англи улсад Хөгжил судлал, эдийн засаг мөн Хот бүс нутгийн магистр гэсэн чиглэлээр суралцаж ирээд ирээдүй хойчдоо бага ч атугай эерэг өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зориг шулуудан хөдөлмөрлөж буй дайчин бүсгүй юм. Зочноосоо чих дэлсэх олон нийтлэг асуултууд болон мэргэжил сонголтынх нь талаар ярилцаж буу халав. Маш олон ажлыг зэрэг амжуулахын зэрэгцээ нийгэмд гэрэл түгээж буй талаар сонсоод та лав нэгийг ойлгож хоёрыг тунгаах биз ээ. Түүний хэлсэн нэг үг одоо ч толгойд эргэлдэнэ энэ үг бол If not Who, If not now when юм. Нээрээ л бид байнга л өөрийгөө болоогүй, цаг нь болоогүй гэж шалтаглаж байдаг юм байна тэгэхээр зүгээр л зоригтой алхмуудыг хийж үзээрэй гээд цааш тунгаах зүйлсийг сонсогч та нартаа үлдээе.

    “Зулзаган Дөл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

  • Харийн орноос хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг хэлц үгээр энэ дугаарыг эхлүүлж байна. Өнөөдрийн дугаарт бага наснаасаа Ирланд улсад боловсрол эзэмшиж олон улсад өөрийн мэргэжлээрээ туршлага хуримтлуулан хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байгаад  эх орондоо хийж бүтээх чин хүсэл тээн ирээд удаагүй ч өрнүүн их ажилд түүчээлэн  нүүдэлчин соёлыг хадгалсан байдлаар яаж орчин цагт байгальд ээлтэйгээр аж төрж амьдрах вэ? гэсэн судалгаа болон шийдэл, гарц, боломж гэсэн чиглэлд ажиллаж буй залуу Архитектурчийн ажлын арга барил, мэргэжлийн талаарх онцлогийг хүргэж байна.

    “RURAL URBAN FRAMEWORK” судалгааны архитектурын компанийн Архитекторч Э.Минжмаа

  • Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол #Virtual_Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт #маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй. Тиймд бид энэ чиглэлийн контент, үйлчилгээнүүдийг амжилттай хөгжүүлж яваа #UpTech компанийн Үүсгэн байгуулагчтай мэргэжлээ хэрхэн сонгосон болон залуучууд ирээдүйд энэ чиглэлээр ажиллах бол юунд бэлэн байх ёстой зэргийг ярилцав. Фэйсбүүкээс #Метаверс гээд шинэ виртуал ертөнцийг хэдийн бэлэн болсныг зарласныг хэн хүнгүй мэдэж буй энэ цагт гол сэдэв #VR болж хувирсан тул таны заавал сонсох дугаар гэж онцолмоор байна. Түүний багаараа хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх видеог үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

    “UP TECH” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлэн өдгөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж буй салбартаа олон олон ажлыг хийж бүтээсэн, хөдөлмөрч шинэ үеийн төлөөлөл оролцов. Ирэх жилүүдэд Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн дараагийн шатад аваачихаар олон олон зорилтуудыг тавин ажиллаж байгаа талаар та энэ дугаараас сонсох боломжтой. Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил асар хурдтай хөгжиж, цахим шилжилтүүдийг хувийн хэвшил төдүүгүй төрийн байгууллагууд ч хийсээр байгаа билээ. Энэхүү цахимжилтын ард ямар ажлууд явагддаг талаар зочин маань бидэнтэй хуваалцаж, олон сонирхолтой мэдээллийг өгсөн сонирхолтой дугаарыг сонсоорой.

    Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо

  • 25-р телевизээс ажлын гараагаа эхлүүлэн өдгөө өөрийн студийг байгуулан явж буй бүтээлч залуу мэргэжилтэн оролцов. Техник технологи тэр дундаа график дизайнер гэдэг ойлголт дутмаг үед мэргэжлээ сонгох хүндхэн шийдвэртэй тулахад түүний аав маш чухал асуулт болон үгийг хэлсэн аж за миний хүү ямар мэргэжил сонгох гэж байна гэхэд нь график дизайнер эсвэл эдийн засагч гэхэд яах вэ сайн эдийн засагч гоё л доо гэхдээ чиний сонирхол, дуртай зүйл хэзээ ч өөрийг чинь дампууруулдаггүй юм шүү гэж хэлсэн болохоор л би зөв шийдвэр гаргаж, жаргаж ажлаа хийдэг гэж зочин маань өгүүлж байв. Таныг хэнээс ч илүү сайн мэдэх хүн аав, ээжээс өөр хэн ч биш шүү гэж ярихад нь нээрээ л тийм дээ гэсэн бодол зурсхийж орж ирж байв. Олны танил, урлаг соёлтой ойр ажиллахыг хүсч буй хэн бүхний заавал сонсох дугаар шүү.

    “Шоо Филм”-ийнзахирал С.Баяртогтох

  • Ш.Буянжаргал нь Япон, АНУ-д боловсрол эзэмшсэн, Японд Тошиба корпорацид Үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем зохион бүтээх инженерээр ажиллаж байсан бол Монголд Коосэн загварын технологийн коллежийг нэвтрүүлж, Шинэ Монгол Технологийн Коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө “Юу Эс Пи Монгол” нь Японы хөрөнгө оруулалттай, мэдээллийн технологи, дата статистик систем хөгжүүлдэг компанийг удирдаж байна. Түүний туршлагаас боловсролын мөн чанар, зорилго болоод тэдгээр нь  улс орны хөгжлийн бодлоготой хэрхэн уялддаг талаар, цаашид олон улсад эх орноо төлөөлөх технологийг гаргах боломжтой зэргийг харж болох юм. Ийнхүү та бүхэнд шинэ дугаараа толилуулж байна. Тэрээр өсвөр насны хүүхэд залуучууд төдийгүй эцэг эхчүүдэд тун чиг сайн чиглүүлэг болох Тоглоомын дүрэм номын зохиолч, Монгол хүн бүрийг англи хэлтэй болгоход туслах зорилгоор аргазүйг нарийн судлан тогтоосон “Тэмээ” апплэйкэшнийг зохиож apple store, playstore -д байршуулснаас хойш чамгүй хэрэглэгчтэй болсныг сонсоход таатай байв.

    "Юу Эс Пи Монгол" компанийн захирал  Ш.Буянжаргал

  • Асуудалд гомдлох бус шийдэл хайсан түүний эрэл өдгөө балчир үрсийн хамгийн чухал шаардлагатай боловсрол олгох мэргэжлийг эзэмшүүлнэ гэж хэн санахав. Үртэй хэн бүхэнд тулгардаг асуудал тоймгүй түүний нэг бол яах аргагүй сурган хүмүүжүүлэх буюу яаж зөв хүн болгож өсгөх вэ гэсэн асуулт байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаарт АНУ-ын Денвер хотын “The Montessori Institute”-ыг 0-3 насны хүүхдийн монтессори багшаар төгссөн, Монтесоррийг эхнээс нь номыг орчуулсан Х.Ариунсанаа оролцон 0-3 нас бол хүний хөгжил, хүмүүжил төлөвшилийн суурь тавигддаг үе учраас илүү сонирхолтой бас адармаатай байдаг тул зөв чиглүүлэг, хандлага, ойлголт чухал талаар, энэ мэргэжлийн сайхан болон хэцүү зүйлсийн талаар, ямар замыг туулж байж хамгийн дуртай мэргэжлээ олсон тухай өрнүүн яриа дэлгэснийг ийнхүү та бүхэнд толилуулж байна.

    Торниун ТББ-ын Үүсгэн Байгуулагч Х.Ариунсанаа

  • Шантарч халшрах үе түүнд цөөнгүй тохиолдож байсан ч хариуцлага түүнийг хатуужуулан мэргэжлийнхээ дагуу чадваржих, бусдад мэдлэгээ хуваалцах, чин сэтгэлээсээ ажилдаа хандахад нь нөлөөлсөөр буйг уулзаж ярилцсан миний бие өөрийн эрхгүй түүний ярианаас мэдэрч байв. Та эмч тэр тусмаа хүүхдийн мэс заслын эмч болох гэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Түүнчлэн шинээр эцэг эх болох гэж буй болон жирэмсэн ээжүүддээ захиж хэлэхэд эмчийн зөвлөгөөг сайтар сахиж байгаарай гэж уриалъя. Тэрээр “Дөнгөж төрсөн нярайд хагалгаа хийнэ гэж хүүхдийн гэр бүлд хэлэх л хамгийн хэцүү байдаг даа” гэж байв. Тэд мэдээгүйгээс болж үүнд бэлтгэлгүй байдгаас гадна яагаад гэж халагладаг тухай, тэдний зовлон бэрхшээлийг өөрийн нүдээр харж хийж чадах зүйлээрээ туслахыг хүсдэг юм гэхэд “бид үр хүүхэдтэй болохоо төлөвлөдөг билүү?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байв. Хэн бүхэнд хэрэгтэй чухал сэдвээр ярьсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна.

    Хүүхдийн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Э.Болор

  • Хөрөнгийн зах зээлд цоо шинэ өнгө төрх баттай мэдээллийн эх сурвалжийг орчин цаг үе, технологийн дэвшилтэй уялдуулан олон нийтэд хүргэж буй Lemon Press компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр. Тэрээр мөн Зориг сангийн “Залуу манлайлагч” хөтөлбөрийн 16 дах үеийн төгсөгч бөгөөд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Хөрөнгийн зах зээл, медиа чиглэлийг сонирхож байгаа, суралцаж буй, ажиллаж эхлэх гэж байгаа хэн бүхний заавал сонсох дугаар.

    Lemon Press компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр

  • Оюутан цагтаа компани хамтран үүсгэн байгуулан IT-ийн чиглэлд түүчээлэн ажиллаж байсан төдийгүй өдгөө цахиурын хөндийн топ компанид ажиллаж буй. Шинэ санал санаачилга түүнээс ундарч зоригтой үйлдлүүдийг шат дараалан хийсэн тухай бахархам түүхийг нь сонсоно гэдэг урамтай байв. Зориг сангийн Залуу Манлайлагч Хөтөлбөрийн 11-дэхэд нь хамт мөр зэрэгцэн суралцсан төдийгүй боловсролын төсөл дээр ч хамтран ажиллаж байсан гээд яривал түүх арвин Залуу манлайлагчтай ярилцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Taxidyoo Tolidyoo гээд апп-ууд бол түүний бүтээл төдийгүй Taxidyoo нь тухайн жилдээ шилдэг апп болж 1 сар ч хүрэхгүй хугацаанд гаргасан апп гээд тоочвол түүнээс арвин туршлага харагдана. Боломжийг үргэлж том байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо салахыг тэрээр уриалж, бага залуу наснаасаа эрдэмд шамдах, гадны боловсрол эзэмшин эх нутагт нь ажиллаж ноу хауг нь мэдэж авах хэрэгтэй гэж уриалахын сацуу хэдийд ч мэдээллийн технологийн инженерээр сурах гэж буй хэн бүхэнд өөрийн туршлагыг хуваалцахдаа нээлттэй буйгаа илэрхийлсэнг олзуурхууштай тул заавал сонсоорой.

    Google компанийн Software Engineer О.Тулга

  • Хүүхэд байхаасаа л англи хэлтэй салшгүй холбогдсон тэрээр жирийн монгол хүү олон улсад эх орноо сурталчлан тэр тусмаа хэл соёлын чиглэлд ажиллана гэж санаагүй явсан ч хичээл зүтгэл түүнийг шагнаж энэ зэрэгт хүргэжээ. Хэл шинжлэл, уран зохиол гэсэн мэргэжил эзэмшин цааш гүнзгийрүүлэн Үргэлжилсэн үгийн зохиол мэргэжлээр Америкийн алдарт Фулбрайтын тэтгэлгээр суралцан өдгөө Америк, Монголын соёлын харилцаанд чухал нөлөөтэй талбарт ажиллаж буй. Түүний үйл хэрэгт эх орноо гэсэн чин сэтгэл үргэлж мэдрэгдэж байдаг нь гайхалтай. Мөн SowhyMongolia нэртэй сайтыг эрхлэн явуулж англиар олны хүртээл болгож байсан удаатай. Хэл шинжлэл, уран зохиол чиглэлд сонирхон суралцах гэж буй хэн бүхэнд энэ дугаарыг санал болгоё.

    Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагч Б.Наранцогт

  • Хүүхэд байхаасаа л мэдлэгт шамдаж, хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр ОХУ, АНУ-ыг зорьж, өдгөө “Microsoft” корпорацын Дата төвд ажиллаж буй Н.Түмэнзаяатай мэргэжил сонголт карьер төлөвлөлтийн талаар ярилцав. Тэрээр өмнө нь АНУ-ын Өмнөд Калифорнийн 35 банканд аудит хийж байсан туршлагатай. Санхүүгийн мэргэжилтэй ч сонирхолдоо хөтлөгдөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөөр сэтгэл шулуудан ажиллаж буй. Тэрээр Youtube-д Microsoft, Google-ын албан ёсны эрхтэйгээр Хэрхэн булангаа ажиллуудаг бөгөөд чамгүй олон бичлэгүүдийг толилуулсан билээ. Түүний ирмүүн хүсэл мөрөөдөл танд ч бас урам зориг өгч нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах биз ээ. Санхүү, Технологид дуртай хэн бүхэнд зориулав.

    “Microsoft”-ийн Accessibility focused Data Technician Н.Түмэнзаяа

  • Өнөөдрийн зочин бол Австралид улсад ажиллаж амьдардаг монгол уран бүтээлч Heesco нэрээрээ олонд алдаршсан Х.Хоснаран. Тэрээр олон нийтийн газар болон барилга байшингийн ханан дээр томоохон бүтээлүүд туурвидаг бөгөөд Австрали улсад энэ чиглэлд өндрөөр үнэлэгдэж, тус улсын маркан дээр хүртэл бүтээлээ гаргаад амжсан билээ. Цөвүүн цагт харь нутгийг зорин эрдэм өвөрлөн өдгөө ч уран бүтээлээ туурвин олны хүртээл болгосоор байна. Мөнгө бус чанартай бүтээл туурвих, нэр төрөө эрхэмлэн ажиллах нь хэчнээн чухал гэдгийг тэрээр өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодоос тод үлджээ. Та урлаг, уран бүтээлч мэргэжил эзэмших гэж байгаа бол заавал сонсох дугаар гэж онцолмоор байна.

    Бие даасан уран бүтээлч Х.Хоснаран

  • Өнөөдрийн дугаарт “Бодрол ба эргэцүүлэл” номын зохиолч оролцож ном бүтсэн түүх болон номд өгүүлж буй тэр нандин хүний дотоод сэтгэл мөн чанарын тухай, хүн бүрийн дотор байх баяр баясал гуниг зовлон хэлж чадамгүй үгс бүрийг олон талаас харуулсан, хүнийг хайрлах, хүн гэдгээр нь харах боломжийг олгохоос гадна хайрлах ухаан нинжин сэтгэлийн талаар тууривсан тухай аялал жуулчлал болон зонтент бүтээгч байхын бэрхшээл, сайн туршлага гээд баялаг агуулгатай яриа таны сонорт хүрэхэд бэлэн боллоо.

    "Бодрол ба эрэгцүүлэл" номын Зохиолч, "Мартагдашгүй Эв Нэгдэл ТББ" Тэргүүн, Сошиал радиогийн Үүсгэн байгуулагч М.Эрхэм

  • Өнөөдрийн дугаар залуучуудын мэргэжил сонголт төдийгүй шинэхэн аав, ээжүүдэд ч чухал мэдээлэл өгсөн ярилцлага болсон шүү. Манай улсад Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв энэ чиглэлээр сурах гэж байгаа бол заавал сонсох дугаар нь шүү гэдгийг сануулж байна. Фулбрайтын тэтгэлгээр сурч төгсөөд эх орондоо ихийг бүтээж яваа анагаахын болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан, нотолгоонд суурилсан мэдээлэл өөрийн пэйж хуудсаараа  тогтмол хүргэдэг зоримог бүсгүйн ярилцлага таны сонорт хүрч байна.

    Х.Мөнгөнцэцэг MD, MPH, MSc, IBCLC

    Хүүхдийн эмч, Нярайн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх

    Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Анагаахын шинжлэх ухааны магистр.

  • Өнөөдрийн дугаар хэв маягт баригдалгүй их чөлөөтэй ярилцсан бөгөөд манай зочноор Эмт ургамлын багш Андо буюу Б.Алтантуяа оролцон мэргэжил сонголт, эрүүл зөв хооллолт, дэлхийн ирээдүйн чиг хандлага, ажиллаж, сурч байхдаа эрүүл мэнддээ юуг анхаарах вэ? гээд олон сонирхолтой зүйлсийг өөрийнхөөрөө ямар ч нэмэлт хачиргүйгээр судалгаа шинжилгээтэйгээр хуваалцав. Тэрээр Австри Улсын Венийн Их сургуулийн Хятад судлалын ангийг төгссөн бөгөөд шинийг эрэлхийлэгч, сониуч өөрийн үндэс угсаа болон нүүдэлчдийн соёлыг өөрөө үлгэрлэн түгээж буйгаас нь ихээхэн зүйлсийг ухаарч бид юуг анхаарч амьдрах ёстойг хөтлөгч миний бие цухас ойлгов.

    Хятад судлаач, Эмт ургамлын багш Б.Алтантуяа

  • Молекул биологич мэргэжил эзэмшсэнээр маш олон салбарт хөрвөх чадвартай байдаг. Өнөөдрийн зочин маань Хойд Ирландын “Diaceutics” консалтинг компанийн Солонгос дахь салбарт оношилгооны лабораторийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр дэлхийн топ эм үйлдвэрлэгчдийн хавдрын шинэ бай эмчилгээг Ази номхон далайн орнуудын зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой судалгааг хийж, оношилгооны лабораториудыг бэлтгэдэг бөгөөд өөрийн мэргэжил болон ажлын туршлагын талаар нээлттэй хуваалцсан дугаар ийнхүү танд хүрч байна.

    Хойд Ирландын Diaceutics консалтинг компанийн Солонгос дахь салбарт Оношилгооны Лабораторийн Мэргэжилтэн Д.Номиун